Багц оношилгооны төв

Шинжилгээний өмнөх өдөр

3 хоногийн өмнөөс согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийн, сайн амрах хэрэгтэй. Бүдүүн гэдэсний дуран хийлгэх бол шинжилгээний урд орой 18-19 цагт хөнгөн хооллоод үүнээс хойш өлөн байх. Шинжилгээний зориулалтын туулга өгөх тул зааврын дагуу уух нь чухал бөгөөд цэвэр ус их уувал гэдэс илүү сайн цэвэрлэгдэх болно.

Шинжилгээний өдөр

Шинжилгээ өгөх өглөө чихрийн шижингийн эм, инсулин зэргийг хэрэглэж болохгүй. Даралтны эм уудаг бол маш бага хэмжээтэй усаар өглөө 6 цагт эмээ ууна уу. Шинжилгээ эхлэхийн өмнө эрүүл мэндтэй холбоотой асуумж бөглөх ба урьдчилан бөглөсөн бол авсан цагаасаа эрт шинжилгээгээ эхлэх боломжтой. Хориглох зүйлс: Хүнсний зүйл, ус уух, тамхи татах, бохь зажлахгүй байх. Нүдний контакт линз зүүдэг бол линзнийхээ оронд нүдний шил зүүж ирнэ үү. Унтуулгатай шинжилгээ хийлгэсэн бол тэр өдөртөө жолоо барихыг хориглох бөгөөд хэт анхаарал төвлөрүүлсэн ажил хийхээс зайлхийнэ үү.

Бүх шинжилгээ дууссаны дараа төлбөрийг төлнө.

Бусад анхаарах зүйл


Алдагдсан эд зүйлсийг эмнэлгийн зүгээс хариуцахгүй тул үнэт эдлэлээ координатораас лавлан хадгалах газар хадгалуулна уу.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багц үзлэг оношилгоо

  • 1 Шинжилгээний өмнө сувилагч 1:1 бүртгэл хийн шинжилгээний зөвшөөрөлд гарын үсэг зурсны дараа шинжилгээ хийлгэх тайлбар өгөх болно.
  • 2 Цусны шинжилгээ: Элэг, бөөр, бамбай булчирхайн үйл ажиллагаа, зүрх судасны эмгэг, чихрийн шижин, үрэвсэл, элэгний үрэвсэл зэрэг шинжилгээ
  • 3 Хэвлийн хэт авиа оношилгоо: Элэг, цөсний хүүдий, цөсний суваг, бөөр, дэлүү, нойр булчирхай болон хэвлийн хөндийн хавдрыг шалгах
  • 4 Дотор өөхний хэмжээг тодорхойлох
  • 5 Уушгины багтаамж шалгах: Уушигны үйл ажиллагаа, архаг бронхит, астма, эмфизем зэрэг гуурсан хоолойн бусад өвчнийг илрүүлэх
  • 6 Судасны шинжилгээ
  • 7 Зүрхний цахилгаан бичлэг: Цээжний бах, зүрхний шигдээс, хэм алдагдал
  • 8 Нүд болон шүдний үзлэг: Хараа шалгах, нүдний даралт, нүдний уг дурандах, шүдний эрүүл ахуйн үзлэг
  • 9 Сонсгол шалгах: Сонсгол бууралтын шинжилгээ, сонсголд өөрчлөлт байхгүй ч шинжилгээг заавал хийлгэхийг хүсье
  • 10 Ходоод гэдэсний дуран: Ходоодны үрэвсэл, ходоодны хавдар, хорт хавдрын эхэн үе зэрэг ходоодтой холбоотой эмгэгийн шинжилгээг хийнэ