Сүн Чон Хян Их сургуулийн Бүчон эмнэлэг нь Сүн Чон Хян эрүүл мэндийн төвийн харьяа дөрвөн эмнэлгийн нэг бөгөөд 2001 онд Кёнги мужийн Бүчон хотноо нээгджээ. БНСУ-ын баруун хэсэгт байрлах цорын ганц дээд зэрэглэлийн олон чиглэлээр мэргэшсэн нэгдсэн эмнэлэг билээ. Инчон ОУ-ын нисэх онгоцны буудлын зэргэлдээ газарзүйн давуу талыг харгалзан жил бүр 10,000 гаруй гадаад өвчтөнүүд эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ хийлгэхээр хамгийн их зорьдог эмнэлгүүдийн нэг юм.
2009 онд гадаадаас эмчилгээ хийлгэхээр БНСУ-ын зорин ирсэн эмчлүүлэгчдэд зориулан Олон Улсын хамтын ажиллагааны багийг байгуулагдсан бөгөөд ОУ-ын төв, ОУ-ын зөвлөх төв, ОУ-ын тасаг зэргийг ажиллуулж байна.
Олон Улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны баг нь БНСУ-даа хамгийн олон тооны байнгын орчуулагч нар ажилладаг ба гадаад өвчтөнүүд ирэхийн өмнөөс эхлүүлэн оршин суух хугацаа, нутаг буцсны дараах хяналт хүртэл бүхийл нэгдсэн үйлчилгээг 24 цагийн туршид үзүүлж байна. Координаторууд нь гадаад өвчтөнүүдийг тав тухтай үзлэг эмчилгээ хийлгэхэд зориулж орчуулгын үйлчилгээг (Орос, Монгол, Хятад хэл) хийхийн зэрэгцээ үзлэгийн цагийн хуваарь, үзлэгийн дараах үйлчилгээг хүргэж байна. Мөн түүнчлэн эмчилгээ хийлгэн оршин суух хугацаанд ая тухтай байдлыг хангахын үүднээс ойролцоох зочид буудал, зочдын байрны төлбөрийн хөнгөлөлт, үнэ төлбөргүй аялалын хөтөлбөр, нисэх онгоцны буудлын үнэгүй унаа зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байна.
Олон Улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны баг нь гадаадын өвчтөнүүдэд аюулгүй, тав тухтай, хамгийн сайн, өндөр чанартай эмчилгээ үйлчилгээг авахад зориулсан дэд бүтцийг бий болгосноор гадаад өвчтөнүүдийн сэтгэл ханамж өндөр байна. Тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн эмч, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн эрүүл мэндийн үйлчилгээтэй бөгөөд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, гадаад эмчийг урих хөтөлбөр, гадаадын эмнэлгийн байгууллагатай хамтрах, дээд боловсролын байгууллагуудын хооронд сургалт зэрэг ОУ-ын эрүүл мэндийн хамтын ажиллагааг явуулж байна. Сүн Чон Хян эрүүл мэндийн төв нь ODA (Хөгжлийн албан ёсны тусламж ) байгууллагатай олон улсын солилцоо, хамтын ажиллагаанд мөн идэвхтэй оролцдог.