Солонгост байх хугацаандаа

Нийтдээ

Бичлэг : 8

게시판 검색

Тийм ээ, супермаркет, автобусны зогсоол, метро зэрэг шаардлагатай газрууд эмнэлэгтэй ойрхон байдаг. Эмнэлэг Сөүлийн төв болох Ганнамтай ойрхон бөгөөд E-Mart гэх мэт том худалдааны газрууд метрогоор очиход ойрхон байдаг. СүнЧонХян Сөүл эмнэлэг нь Түндэмүн, Намдэмүн, Mёндун, Итеэвон зэрэг худалдаа үйлчилгээний  газруудын дунд  байрладагаараа онцлог юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын төвийн координатортоос лавлана уу.

Тэгэлгүй яахав, эмнэлгийн ойролцоо SPA, усан парк, цэцэрлэгт хүрээлэн, цанын бааз, гольфын талбай байдаг. Түүнээс гадна Сувон дахь Эверланд, Хвасон хотын цэцэрлэгт хүрээлэн гэх мэт гадаадын хүмүүсийн үзэх дуртай олон газрууд байдаг. Хэрэв та аялалд явахыг хүсвэл Олон улсын төвийн координатордаа хэлж аялалын захиалга өгнө үү.

Кимчи нь солонгос улсыг төлөөлөх гол хачир юм. Кимчигээр хийдэг 180 төрлийн хоол унд байдаг тэр бүх хоолны гэр, амт нь өөр өөр байдаг.Солонгосын орон нутаг болгонд кимчиний амт юу юу хольж хийснээс шалтгаалан амт нт өөр болдог. Улаан  кимчи нь халуун чинжүгээр амталсан бөгөөд далайн амьтан хольж хийдэг. Цагаан халуун ногоогүй кимчи нь лийр болон цагаан манжин хольж хийдэг. Солонгос хоол унд нь маш олон төрөл байдаг тул өвчтөний сэтгэлд нийцэх хоолыг санал болгож байна. Ихэнхи гадаад хүмүүс бүгд дуртайяа иддэг үхэрийн хавираганы шөл Калбитан болон үхэрийн махыг амталаж хуурсан Булгуги -ийг санал болгодог. Эмнэлгийн ойролцоо солонгос үндэсний хоолний газрууд их байгаа тул сонголт ихтэй.

Ихэнхи солонгосчууд англиар гайгүй сайн ярьдаг. Ерөнхий боловсролын хичээлүүдэд англи хэл ордог бөгөөд мөн  оюутнууд их сургуульд элсэхийн тулд заавал англи хэл сурдаг болсон. Солонгосчууд англиар гайгүй сайн ярьдаг гэж бодож байна.

Тэгэлгүй яахав, Сөүл хот дотор болон Сөүлийн хотын ойролцоох хотуудад 7 хоног бүрийн 1 өдөр аялал явагдаж байна.Аялалын хөтөлбөр нь улирлаасаа шалтгаалан өөр өөр маршируттай. Зуны улиралд усан парк, далайн эрэг, ногоон хотхон гээд сонирхолтой аялалууд ихээр явагдаж байна. Та аялалд хамрагдахыг хүсвэл өөрийг тань хариуцсан олон улсын төвийн координаторт хандаж захиалга өгөх хэрэгтэй.

Өргөтгөлийн байрны 1давхарт Шинхан, IBK банкны АТМ болон Эх үрсийн байрны 1давхарт IBK банк байрладаг. 09-16 цагын хооронд ажлын 5 өдөр ажилладаг. Мөн эмнэлгийн ойролцоо өөр олон банкууд байдаг.

СүнЧонХянд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөнүүд гэрээт зочид буудалд хөнгөлөлттэй үйлчлүүлдэг. Дотроо угаалга хийх боломжтой байдгаараа давуу талтай. Бусад тохиолдолд эмнэлгийн ойролцоох төлбөртэй угаалгын газар угаалга хийх боломжтой.Төлбөртэй угаалгын газар нь нэг удаагын угаалт 5000-10000 вон байдаг.

Эмнэлгээс автобусаар 20 минутын зайтай монгол таунд монгол хоолны газар байдаг. Үүнээс гадна эмнэлгийн ойролцоо олон төрлийн зоогийн газар байрладаг тул солонгос болон олон орны хоолноос сонголтоо хийх боломжтой.