Эмнэлгийн тойм

Thousand Hyang University Seoul Hospital Photo

СүнЧонХян Сөүл эмнэлэг нь 1974 онд хичээнгүй чанар, харамгүй үйлчлэл, эрдмийн үндэслэл доор ‘Тэнгэрийн хишгийг дээдлэн, хүн төрөлхтөнг анагаах увдисыг түгээгч төрсөн нутаг’ “Хүний төлөө, Өвчтөний төлөө“ СүнЧонХян (順天鄕) 鄕雪 徐錫助 博 утгаар үүд хаалгаа нээсэн түүхтэй. Манай улсын хамгийн анхдагч эрүүл мэндийн корпораци юм.

順 (reason),天(service), 鄕 (ilove)

Үүсгэн байгуулагч доктор Со Сог Жу агсан (1921-1999) БНСУ-ын мэдрэл судлалын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжлийн суурийг тавигчдийн нэг бөгөөд солонгос улсыг төлөөлөх олон эрдэмтэн эмч нарын нэг юм. 1946 онд Японд Анагаах ухааны сургуулийн төгсөөд 1949он хүртэл Сөүлийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тасгийн туслах багшаар ажиллаж байгаад АНУ-ын Корнелийн их сургуульд дадлагажин, дотрын мэргэжилээр суралцаж төгсөөд Нью-Йорк хотын Bellevue эмнэлэгт мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн. Үүний дараа тэрээр Ионсей АУС, Католик АУС, Кореа эмнэлэг, Пэг эмнэлэгт ажиллаж байсан ба 1974онд Юун-Сан дүүрэг Ханнам хороонд СүнЧонХян нэгдсэн эмнэлгийг байгуулжээ.

Тухайн үедээ СүнЧонХян эмнэлэг нь бусад нэгдсэн төв эмнэлэгүүдээс маш хурдац тай алхам хийж хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дотооддоо дээд зэрэглэлийн орчин үеийн эмнэлэг гэдгээрээ тэргүүн эгнээнд явж байсан ба эмч мэргэжилтэн ажилчидын хувьд их сургуулийн профессор эмч нарыг ажилуулсанаар богино хугацаанд улсдаа нэр хүндтэй эмнэлгийг босгож чадсан юм.

СүнЧонХян эмнэлэг байгуулагдсанаас 4жилийн дараа 1978онд (東隱學園) СүнЧонХян анагаахын сургуулийг байгуулсан ба дотооддоо анагаахын эмнэлэг байгуулсан анхны эмч байсан.

СүнЧонХян анагаахын сургууль нь Chungcheongnam Asan-si Sinchang-eup хотхонд байгуулагдаж байсан ба 1990онд их сургууль болж зэрэглэлээ ахиулан өнөө хүртэл үйл ажиллагаа өргөжүүлсээр ирсэн.

Түүгээр зогсохгүй 1979онд СүнЧонХян Их Сургуулийн Гүми эмнэлэг, 1982онд СүнЧонХян Их Сургуулийн Чонан эмнэлэг, 2001онд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжээр тоноглогдсон СүнЧонХян Их Сургуулийн Бүчон эмнэлгүүд нээлтээ хийсэн ба одоо СүнЧонХян их сургуулийн анагаах ухааны төв нь 4 эмнэлэг 3000хүний ортой дотоод доо тэргүүлэх шилдэг эмнэлгүүдийн нэг болж хөгжсөн.

СүнЧонХян их сургуулийн Сөүл эмнэлэг нь одоо 32 эмчилгээний тасагтай, 730 гаруйхүний ортой бөгөөд 1800 гаруй эмнэлгийн мэргэжилтэн ажилчидаас бүрдэх ба түүний дотор 200 мэргэжлийн профессорууд өвчтөний эмчилгээ, судалгааны боловсрол хөгжилийн салбарт хичээнгүйлэн зүтгэж байна.

2018 оны 7-р сард бид галын аюулгүй байдлаас хамгаалах тэргүүний байгуулгаар шалгарсан бөгөөд гал түймэртэй тэмцэх сургалт, гамшгаас хамгаалах сургалт, өвчтөний аюулгүй байдлыг хамгаалах сургалт болон өвчтөн таних системийг нэвтрүүлсэнээр илүү аюулгүй эмнэлгийг бий болгож байна.

Эрүүл мэндийн магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар шалгарч 2018онд эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эмнэлгийн байгууллагуудын үнэлгээнд Сөүлээс 1-р байрт, улсын хэмжээнд 2-р байр эзэлсэнээр өндөр төвшиний чанартай үйлчилгээтэйгээ батлан харуулсан.

2018онд эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн эмчилгээний чанарын төвшинг өндөрөөр үнэлэж 3жилийн турш 1-р байранд орсон бөгөөд өндөр зэрэглэлийн 322 нэгдсэн эмнэлэг дундаас 12-р байрт орсон.

Ийнхүү СүнЧонХян Их сургуулийн Сөүл эмнэлэг нь хэмжээний хувьд том биш боловч төр засгийн бодлогод идэвхитэй оролцож бодит хичээл зүтгэлийн хүчээр хөгжиж ирэхийг зэрэгцээ, өвчтөн болон эмнэлгийн ажилчид бүгдийн сэтгэлд нийцтэй, хамтдаа хөгжих (Go Higher) хөгжлийн зорилттой, хамгийн шилдэг эмнэлэг болохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.