Хэвтэн эмчлүүлэх

Эмнэлэгт хэвтэх журам

  1. 1

    Өвчтөн эмчид үзүүлэх явцад эмнэлэгт хэвтэх эсэхийг шийднэ

  2. 2

    Өвчтөн эмнэлэгт хэвтэхэд шаардлагатай бичиг баримтыг бэлдэх (эмнэлэгт хэвтэх нь эмнэлэгт хэвтэх хугацаа, хэвтэх өрөөний төрөл зэргээс шалтгааланөөр өөр өөр байж болно)

  3. 3

    Хэвтэх өрөөнд хуваарилагдсаны дараа хэвтэх

    Эмнэлэгт хэвтэхдээ өвчтөнд хэрэгтэй байх дараахь зүйлсийг авч ирэхийг зөвлөж байна.

  • Гадаад паспорт, хэрэглэж байгаа эм тариа, шаахай, ариун цэврийн хэрэгсэл (алчуур, шүдний оо, шүдний сойз, саван, салфетка гэх мэт).
  • Эмнэлэгт үнэт зүйлээ алга болгосон тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй тул үнэт зүйл авч ирэхгүй байхыг зөвлөж байна.

Нэг хүний болон олон хүний ​​өрөө

  • Эмчлүүлэгч өөрийн өвчний байдал, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн өрөөг сонгох боломжтой. (Гэхдээ сонгон хэвтэх тасагт хоосон өрөө байгаа тохиолдолд)
  • Нэг хүний өрөөнд ариун цэврийн өрөө, шүршүүр, буйдан ор шаахай, алчуур, сэнс, богино долгионы зуух зэрэг бий.
  • Олон хүний өрөөнд дагалдах ор, ариун цэврийн өрөө, шүршүүртэй
  • Амралтын өрөө нь зурагт, тохилог буйдан, террастай
  • Төв байрны 1 давхарт кафе, өргөтгөлийн 1 давхарт  Шинхан банк болон Үри банкны АТМ байрладаг.

Эмнэлгээс гарах журам

  1. 1

    Хэрэв өвчтөн өөрөө биеийн байдал сайн байна гэж бодож байгаа бол эмчийн төлөвлөсөн өдрөөс дор хаяж 1 хоногийн  өмнө эмнэлэгээс гарах боломжтой.

  2. 2

    Эмнэлгээс гарах эсэхийг шийдэх-Төлбөр төлөх(эмнэлгээс гарсны дараа анхаарах зүйл болон дараагийн үзлэг эмчилгээний захиалгыг хийж өгнө)

  3. 3

    Өвчтөнд эмнэлгээс хэрэгтэй бичиг баримт байх тохиолдолд эмнэлгээс гарахаас 1хоногийн өмнө заавал хэлэх

Эмнэлгээс гарахаас дор хаяж нэг хоногийн өмнө Олон улсын төвийн коортинатор болон сувилагч нарт шинжилгээний хариу болон бусад бичиг баримт авах эсэхээ хэлэх ёстой. Баримтанд гарын үсэг зурсны дараа хүссэн бичигээ авах боломжтой болно.