Тархи, мэдрэлийн эмгэг

Нугасны хавдар (Spinal cord tumor)

 

Тодорхойлолт: Нугасны хавдар нь ерөнхийдөө нугас болон нугасны хальсан дээр бий болсон хавдрыг хэлдэг ба нугаснаас гадна нурууны сувагт байрлах нугасны мэдрэлийн ёзоор, нугасны /симпатик/ мэдрэлийн зангилаа болон бусад эдэд бий болоод мэдрэлийн эдийг дарах эсвэл түүнд нэвчдэг хавдрыг нэгтгэн нугасны хавдар гэдэг.

 

 

Хавдрын байршлаас шалтгаалсан төрөл

- Хатуу хальсны гаднах хавдар: Хамгийн их үсэрхийлдэг хавдар бөгөөд хальсны гаднах хэсгийг дардаг.

- Хатуу хальсны хоорондох хавдар /хальсны дотор, нугасны гадна байрлана/: Ихэвчлэн нугасны мэдрэлийн ёзоор, зөөлөн бүрхүүл, нугасны /симпатик/ мэдрэлийн зангилаа /адууны сүүл/ зэрэгт бий болдог бөгөөд мэдрэлийг эдийг дарах юмуу эсвэл түүнд нэвчиж ургасан хавдрыг хэлэх ба үүний дотроос Schwann эсийн хавдар болон зөөлөн бүрхүүлийн хавдар 70% орчмыг эзэлдэг.

- Нугасны доторх хавдар: Эпендиома, астроцитома, гиобластома зэрэг хавдрууд бий.

 

Шинж тэмдэг

Хавдрын байршил болон эдзүйн бүтцийн ангилал, нугасанд нэвчсэн байдал зэрэгтэй нягт холбоотой ба нугасны ёзоор /язгуур/ болон нугасанд өгч байгаа өдөөлт, дарагдал, гэмтээж байгаа байдлаас шалтгаалан дараах мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд бий болдог. Мэдрэхүйн өөрчлөлт, өвдөлт, хөшүүн саа, мэдрэмжний гажиг, шээх үеийн доголдол, доод мөчний саажилт гэх мэт.

 

 

Оношилгоо

- Нурууны энгийн рентген зураг: Нурууны эх биеийн гэмтэл болон дарагдлын хугарал зэргийг ажиглах боломжтой.

- Бүсэлхийн хатгалт: Хөөсөн бүрхүүлийн доорх зайны битүүрлийн хэмжээг тодорхойлох

- Нугасны судасны ангиографи: Судас ихтэй хавдрыг мэс заслын аргаар авах үед гарч болзошгүй цус алдалтыг багасгахын тулд судас боох эмчилгээ хийдэг.

- Нурууны компьютер томографи/КТ/: Нурууны MRI хийх хориотой өвчтөн юмуу нугасны хавдар оношлохын тулд хийгдэнэ.

- Нурууны MRI: Булчин, шөрмөсний зөөлөн эдэд сайн тодруулж, төрөл бүрийн огтлолцын дүрсийг гарган авах боломжтой учраас хавдрын хэмжээ болон хязгаарыг тогтооход хэрэглэгдэнэ.

Эмчилгээ

- Мэс заслын эмчилгээ: Эерэг нэвчшилтгүй хавдар болон анхдагч нугасны хавдрын хувьд мэдрэлийн үйл ажиллагааг хэвээр авч үлдэн, хавдрыг бүрэн авах авах арга. Хорт хавдар юмуу нэвчшилтэй хавдрын хувьд түр зуурын мэдрэлийн гаралтай шинж тэмдгийг бууруулах, эсвэл шинж тэмдгийн нэмэгдэлтийг сааруулах зорилготойгоор мэс заслыг хийдэг.

Үсэрхийлсэн нурууны хавдар шиг хорт хавдрын хувьд нурууны эх биеийг гэмтээн нуруу хугарах байдал бий болдог тул ийм тохиолдолд багаж ашиглан нуруунд бэхэлгээ хийх шаардлагатай.

- Туяа эмчилгээ: Бүрэн авагдаагүй хавдрыг эмчлэхийн тулд туяа эмчилгээг хийдэг ба эмчилгээний үр дүн болон амьдрах тавиланг нэмэгдүүлнэ.