Тархи, мэдрэлийн эмгэг

Тархины мэдрэлийн туслах эсийн хавдар (Glioma)

 

Тодорхойлолт

Мэдрэлийн туслах эсийн гаралтай глиома хавдар нь тархи болон тархи нугасны шингэн дотор байрлах глиал эсүүдээс үүсэлтэй хавдар юм. Мэдрэлийн глиал туслах эсүүд нь мэдрэлийн эсийг тэжээж, хамгаалж, бүтэцийн хувьд дэмжиж өсгөж өгдөг үүрэгтэй. Мэдрэлийн туслах эсийн гаралтай хавдрыг бий болгож байгаа гол эсээс шалтгаалан астроцитом (Astrocytic Tumor), олигодендроцит (Oligodendroglial Tumor), эпендим (Ependymal tumours) хавдар хэмээн ангилдаг.

 

Шинж тэмдэг

- Тархины даралт ихсэхтэй холбоотой шинж тэмдгүүд: толгой өвдөх, бөөлжих, толгой эргэх, бие махбодийн болон оюуны үйл ажиллагаа буурах, эпилепси уналт зэрэг.

-Хэсэгчилсэн шинж тэмдэг: Хавдрын нэвчилтийн байршилаас хамааран нүүрний саажилт, нүдний хөдөлгөөний эмгэг, хэл ярианы эмгэг, ээрэх эмгэг, толгой эргэх, залгиурын эмгэг, алхаа гишгээний хэвийн бус эмгэг зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

 

Шинжилгээ оношилгоо:

-Тархины комьпютер томограф (КT): рентген туяаг ашиглан бие эрхтэний дүрсийг хөдлөн огтлол болгож 1см ба 0.5см хэмжээтэйгээр хуваан үзснээр тархины бүтцийн нягтшилын ялгаваралыг тоогоор илэрхийлэхийн зэрэгцээ дүрсийн тодролоор тархины бүтцийн өөрчлөлтийг илрүүлдэг шинжилгээний арга юм.

 

-Тархины соронзон резонансын дүрслэл (MRI): Хүний биед хүчтэй хор хөнөөл аюул учруулахгүй хэмжээний соронзон долгионийг ашиглан дүрс болгон буулгадаг шинжилгээ бөгөөд үүгээр хавдрын хэлбэр, хэмжээ, байршил, нэвчилт, тархины бүтцийг нарийвчилан тодорхойлоход илүү тохиромжтой боловч шохойжилтын оношлоход хүндрэлтэй тал байдаг.


- ПET (PET-CT)- Позитрон эмиссын томограф буюу позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ : Глюкоз эсвэл Нейротрансмиттер холбоотой цацраг идэвхит изотопын шинж чанарыг ашиглан тархины эд эсийн бодисын солилцоо, үйл ажиллагааг тодорхойлоход тустай шинжилгээ юм. Хоргүй глиома хавдар нь хорт хавдрыг бодвол бодисыг шингээн авах чадвар сул тул хортой глиомыг ялгахад нэн хэрэгтэй шинжилгээнд ордог.


Эмчилгээ

- Мэс заслын арга : Хоргүй глиома хавдар нь мэс заслын дараах нас баралт 1%-тай, хавдар дахих нь 4%-аар тус тус харьцангуй бага байдаг. Мэс заслын явцад эдийн шинжилгээ хийгдэхээс гадна хавдрын голомтыг бүрэн авсан тохиолдолд амьдрах хувийг ихэсгэдэг тул ихэнх тохиолдолд мэс заслын эмчилгээний аргыг хэрэгжүүлэх нь өндөр үр дүнтэй байдаг. Анастластик астроцитома, глиобластома зэрэг хортой глиома хавдрын голомтыг аль болох мэс заслын аргаар бүрэн авах, авч болох боломжит хэмжээнд авсны дараа цацраг туяа болон химийн эмчилгээг хамт хослуулан хийдэг. Орчин үед мэс заслын явцад тархины үйл ажиллагаа, мэдрэлийн тогтолцоог хянах төхөөрөмж, чиглүүлэгч систем (Navigation system)-ийг ашигласанаар тархины бор гадаргын гэмтлийг хамаагүй багасгахын зэрэгцээ хавдрыг бүрэн авах зорилгоор хийгдэж байна.


- Туяан эмчилгээ :


- Химийн эмчилгээ: Одоогийн байдлаар тархины глиома (мэдрэлийн туслах эсийн) хортой хавдарт хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа химийн эмчилгээний эм нь темозоломид гэдэг уух эм юм. Энэ эм нь өмнөх химийн эмчилгээний эмнүүдээсээ ясны чөмөгний үйл ажиллагааг бууруулах, дотор муухайруулах, бөөлжих зэрэг гаж нөлөө багатай хэрнээ үйлчилгээний хувьд ижил төстэй буюу илүү сайн үр дүн үзүүлж байгаа нь батлагдсан учраас химийн стандарт эмчилгээнд хүлээн зөвшөөрөгдөн хэрэглэгдэж байна.