Тархи, мэдрэлийн эмгэг

Тархины судасны цүлхэн (Сerebral aneurysm)


Тодорхойлолт: Тархины судасны хананд гэмтэл үүсэн хавагнахыг хэлнэ. Ихэвчлэн 10 мм-ээс бага хэмжээтэй байх ба 25мм-аас дээш хэмжээтэй хэт том цүлхэн гэж нэрлэдэг.

Шинж тэмдэг: Ямар нэг шинж тэмдэггүй байх тохиолдол байх ч цус алдалт тархины гадаргад цочрол өгснөөр дотор муухайрах, бөөлжүүлэх эсвэл шилэн хүзүү хөших зэрэг шинж тэмдэг илрэхийн зэрэгцээ тархины дотуур цус алдалтаас үүдэн тал биеийн саажилт болон гэмтэл авсан хэсгээс хамааран мэдрэлийн гэмтэл үүсэж болдог. Хэт том цүлхэн үүссэн тохиолдолд тархины хавдартай ижил даралт өгөх шинж тэмдэгтэй хавсаран, нүдний зовхи унжих, давхар харагдах зэрэг шинж тэмдэгтэй хамт илэрдэг.

 

Магадлан · шинжилгээ : Тархины комьптер томографи (CT), тархины (MRI), тархины судасны ангиографи зэрэг шинжилгээнүүдийг хийдэг.


  Эмчилгээ :

- Тархины судасны цүлхэн хавчаар тавих (Cerebral aneurysm clipping) : Гавлын заадсаар нь нээн тархины эдийн завсар байрлах тархины цүлхэнг олж жижиг хавчаараар хагарсан судасны хүзүүг хавчих арга (Ерөнхий мэс заслын тасагт голцуу судас боох, нэг хэсгийг бэхлэх арга гэж хэлэгддэг)

- Судсан дотор (эндоваскуляр) ороомог (Coiling) суулгах : Ихэвчлэн цавины артерийн судсаар металлаар хийгдсэн жижиг гуурсыг оруулан тархины артерт хүрсний дараа тархины артерийг судсанд ороомог хийн бөглөх арга.


Үр дүн· гаж нөлөө

Тархины судасны цүлхэн хагарсан тохиолдолд эмнэлэгт ирэхээсээ өмнө 15% орчим, 28% орчим нь эмчилгээ хийлгэх явцдаа нас барж, амьд үлдэгсдийн дундаас 18% орчим нь бүрэн эдгэрдэг гэсэн судалгаа байдаг ба түгээмэл илэрдэг гаж нөлөө нь цус алдалт, гидрофалус, тархины шигдээс зэрэг юм. Ямар нэг шинж тэмдэггүйгээр санамсаргүй илрүүлсэн тархины судасны цүлхэнгийн давтамж нэмэгдэж байгаа бөгөөд хэмжээ болон байрлалаасаа хамааран хагарах магадлал нь өөр ба хагараагүй тархины судасны цүлхэн нь том хэмжээтэй болон нас өндөр байх тусам цус алдах магадлал ихтэй байдаг.  


Урьдчлан сэргийлэх арга

Хижээл насандаа ямар нэг шинж тэмдэг илрээгүй үед тархины судасны шинжилгээ хийхэд зүгээр. Урьдчилан илрүүлбэл хагарч асуудал үүсгэхээс нь өмнө эмчилгээ хийлгэх боломжтой байдаг.