Тархи, мэдрэлийн эмгэг

Тархины хавдар


Тархины хавдар гэдэг нь гавлын ясны дотор талд үүссэн бүх төрлийн хавдрыг хэлнэ. Тархины хавдар үүссэн байрлалаас хамааран анхдагчаар үүссэн хавдар ба үсэрхийлсэн хавдар гэж ангилах ба анхдагч тархины хавдрыг дотор нь ойр орчных мэдрэлийн эдэд нэвчсэн глиома ба тархины эдэд нэвчээгүй дарсан хавдар гэж хуваадаг. Хоруу чанараар нь тархины хорт хавдар (хорт глиома, тархинд үсэрхийлсэн хавдар) ба хоргүй тархины хавдар (менингиома, сонсголын мэдрэлийн хавдар, өнчин тархины хавдар, хоргүй глиома гэх мэт) гэж нь тархины хавдар үүсгэдэг эсүүдээр нь нэрлэдэг.


  


Оношилогооны арга 

Хавдрын байршил, хэмжээ, үе шат, үсэрхийлэл зэргийг CT (компьютер томограф), MRI (соронзон резонанст томограф шинжилгээ), PET-CT (Позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ) зэрэг шинжилгээнийн үр дүнг үндэслэн тодорхойлохоос гадна тархины хэсгүүдийн үйл ажиллагааг шинжлэхийн тулд байрлалаас хамаарч нэмэлт шинжилгээ хийж болно.

Баталгаажуулах оношийг мэс заслаар хавдрыг авсны дараах тархины эдийн шинжилгээний хариугаар тогтооно.

 

Эмчилгээний арга   

-Мэс заслын эмчилгээ

Ихэвчлэн хийгддэг мэс заслын арга нь нээлттэй краниотоми (гавлын ясын нээх) -ийн дараа мэс заслын микроскопыг ашиглан бичил мэс засал юм. Бичил мэс заслаар авч болох хавдарт глиома, менингиома, өнчин тархины хавдар, сонсголын мэдрэлийн хавдар зэрэг орно. Духны хэсэг эсвэл дагзны хэсэгт  болон саажилт үүсгэлгүй хавдрыг авч болох байрлалтай хавдар бол тархийг зүсэлттэй мэс заслыг хийдэг. Үүнээс бусад байрлалтай тохиолдолд тархины мэс засал болон мэдрэлийн дурангийн мэс заслын аргаар хийдэг.

 

-Туяа эмчилгээ

Мэс заслын дараа хийгддэг бөгөөд эмийн тун болон эмчилгээний төлөвлөгөө нь хувь хүн бүр өөр байдаг.  

 

-Химийн эмчилгээ

Туяа эмчилгээтэй хавсран эмчилгээ хийх тохиолдол байдаг бөгөөд ихэвчлэн туяа эмчилгээ хийснээс хойш 1 сарын дараа 1дэхь химийн эмчилгээг 4 долоо хоногийн зайтайгаар 5 өдрийн турш тарина. Тархины хаван зэрэг бусад гаж нөлөөнөөс урьдчилан сэргийлэхийн тулд стероид болон бөөлжилтийн эсрэг зэрэг эмийн эмчилгээг нэмэлтээр хэрэглэнэ.

 

Сүн Чон Хян Эмчилгээний баг

Мэдрэлийн мэс засал: Ким Бом Тэ, Хван Сон Чоль, Шин Дун Сун, Чу Сон Жин, Пак Сог Гю, 

Хавдар судлал: Ким Чан Гю, Ким Сэ Хён, И Нам Су

Цацраг туяа эмчилгээ: Мүн Сон Гуон, Жан А Рам