Оношилгоо, эмчилгээ

Нийт : 27
게시판 검색

Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ хийлгэх хамгийн энгийн шалтгаан нь өвчин эмгэгийн олон аюул эрсдэлээс сэргийлэн эхэн үед нь олж илрүүлэх юм. Өвчин эмгэгийг эрт илрүүлвэл архаг болон дунд үе, сүүлийн шатанд эмчилгээ эхэлснээс илүү бүрэн эдгэрэхэд амархан байдаг. Ялангуяа 40-50 наснаас эхлэн хорт муу зуршлуудаас үүдэлтэй өвчин эмгэгүүд үүсдэг тул өөрийн биеийн байдлыг багц шинжилгээгээр дамжуулан шалгах хэрэгтэй. Сүн Чон Хян Их сургуулийн эмнэлэг нь 3-р зэрэглэлийн (хамгийн өндөр зэрэглэл) эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг бөгөөд эрүүл мэндийн төв ба амбулаторын үзлэг үйлчилгээг нэг дороос авах боломжтой тэргүүлэх зэрэглэлийн эмнэлэг юм. (Ялангуяа ерөнхий мэс засал)

Хорт хавдрын эмчилгээ хийснээс хойш 5 жил түүнээс дээш хугацаагаа дахихгүй байхыг бүрэн эдгэрлээ гэж үздэг. Өвчин эмгэг нь олон төрөлтэй байдаг ба эмчлүүлэгч нарын заавал мэдэж ёстой нэг зүйл бол урт удаан хугацаа орсон ч дахихаас сэргийлэн эрүүл дадал зуршлыг амьдралдаа хэвшүүлж тогтмол шинжилгээ сувилгаа хийх хэрэгтэй байдаг. Сүн Чон Хян Их сургуулийн эмнэлэгт ирсэн ОХУ болон Төв Азиас ирсэн цөөнгүй эмчлүүлэгч нар бүрэн эдгэрсэн гэсэн сайхан мэдээг сонсоод буцсан. Үнэн хэрэгтээ гадаад орноос ирсэн эмчлүүлэгчид Солонгос өвчтөнүүдийг болвол эдгэрэх магадлал өндөр байдаг шалтгаан нь тэдний хатуужил хүнд хэцүү эмчилгээг даван туулж амьдрахын төлөө гэсэн чин хүсэл эрмэлзэл, өөдрөг үзэлтэй салшгүй холбоотой гэж үзэж байна.

ОУ-ын хамтын ажиллагааны төв нь үйлчлүүлэгчдийн ая тухтай байлгах үүднээс эмчлүүлэгчийнхээ хүссэн тасагт хэвтүүлэхийг хичээдэг. Гэвч зарим үед хүссэн тасагтаа хэвтэж чадахгүй нөхцөл үүсэж болдог. Өмнө хэвтэж байгаа өвчтөн эмнэлгээс гарсны дараа тус тасагт хэвтэх тул өвчтөн эмнэлгээс гарах хоног, биеийн байдал зэргээс шалтгаалж хэвтэн эмчлүүлэх хугацаа уртсаж болдог тул урьдчилан ор захиалах боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч эмчлүүлэгчийн хүссэн тасагт хэвтүүлэх талаар бидний зүгээс анхаарал тавин ажилладаг.  

Эмнэлэгт хэвтсэн эмчлүүлэгч нь Солонгос болон Орос хоолны төрлөөс хүссэн хоолны  сонголтоо хийх боломжтой. Хоолны цэсийг эмчлүүлэгч ба асран хамгаалагч бүгд сонгож болно. Хэрвээ эмчлүүлэгч Орос хоол сонгосон ч өвчин эмгэгийг байдлаас болж хоолны цэс өөрчлөгдөж болно. Эмчийн шийдвэрээр хоолны цэсийг өөрчилж болох ба оноосон хүнсний бүтээгдэхүүнийг идэх хэрэгтэй үед хоол зүйчид өвчтөний хооллолтын хэв маягт тохируулан хоол бэлтгэж өгнө. Эмнэлэгт хэвтэж байхад хоол зүйн тасгаас тухайн хүний хоолны дэглэмийн талаар хэзээд ирж асууж болох ба хоолны орц гал тогооны нөхцөл байдлаас хамааран ойролцоогоор 3 хоног орчим болно. Мөн идэхийг хүсэж байгаа зүйл байвл хариуцагч эмчтэй зөвлөсний дараа эмнэлэг доторх хоолны газраас худалдан авч идэж болно. Эмнэлгийн ойролцоох Солонгос Орос хоолны газруудаар үйлчлүүлэх боломжтой. 

Эмнэлэгт хэвтэхэд эмнэлгээс эмчлүүлэгчийн хувцас, алчуур 1ш, углааш олгох болно. Үүнээс бусад алчуур, сойз, оо, аяга зэргээ бусад хэрэгцээтэй эд зүйлсээ бэлдэж ирнэ үү.

 Ихэвчлэн бүдүүн гэдэсний дуран шинжилгээ болон бүдүүн гэдэснээс эдийн шинжилгээ авахад эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байдаг. Харин бүдүүн гэдэснээс ургацаг илрэн авсан тохиолдолд эмнэлэгт хэвтэх юм уу өдрийн эмчилгээний тасагт хэвтэн 1-2 өдөр ажиглах хэрэгтэй. (Хэд хоног байх нь ургацагны хэмжээ, гүний байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болно.)  Үүнээс гадна цус алдалтгүй өвчтөний биеийн байдал сайн бол эмнэлгээс гарч болно. Ховорхон тохиолдолд ургацаг авсны дараа цус алдах юм уу цооролт үүссэн үед эмнэлэгт хэвтэх шалтгаан болдог. Ажилбар хийсэн эмчийн оношоос шалтгаалан бүдүүн гэдэсний дурангийн дараа эмнэлэгт хэвтэх эсэхийг шийдэх болно.

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх оношилгоог тогтмол хийлгэх нь хүнд өвчин эмгэгээр нас барах эрсдлийг бууруулдаг. 2014 онд эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдсан 1сая 600 мянган хүний судалгаанаас үзэхэд хүнд өвчнийг эрт илрүүлж нас барах магадлалыг бууруулсан дүгнэлт гарсан. Тогтмол үзлэг шинжилгээ хийх нь хорт хавдар болон бусад хүнд өвчнийг эхэн үе шатанд илрүүлэх нь эмчлэхэд хялбар төдийгүй нас баралтыг бууруулах ач холбогдолтой. Насны онцлогтоо тохирсон эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийлгэн эрүүл мэндээ шалгана уу. Эрүүл мэндийн үзлэг оношилгоог тогтмол  хийлгэх нь урт удаан, эрүүл энх амьдралын үндэс суурь болдог.

Манай эмнэлэг нь эмчлүүлэгчийнхээ тав тухтай байдлын төлөө нэгдсэн шинжилгээний хариуг аль болох хурдан хугацаанд өгөхийг хичээдэг. Шинжилгээний төрлөөс хамааран хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн дараа гардаг ба ерөнхий шинжилгээний хариу нь шинжилгээ өгсний дараагийн өдөрт харах боломжтой байдаг. Хэрвээ хариугаа сонсож амжилгүй яаралтай нутаг буцах болбол цахим шуудангаар шинжилгээний хариугаа авах боломжтой.

Амбулаторын үзлэг нь урьдчилан цаг авч үзүүлдэг бол яаралтай хүлээн авах тасгийн үйлчилгээ нь өвчтөнд үйлчилгээ хэрэгтэй бол хэзээд 24 цагийн турш бэлэн байдалд  үйлчилгээ үзүүлдэгээрээ ялгаатай. Тийм учраас үзлэгийн төлбөр нь бусад тасгаас илүү төлбөртэй байдаг ч амь насанд аюул учрах юм уу гэнэтийн яаралтай мөч болон эмгэг хурцаар хүндэрсэн нөхцөлд яаралтай хүлээн авахын тусламж үйлчилгээг авах боломжтой. Үүнээс бусад тохиолдолд тухайн эмгэгтээ үзлэг шинжилгээний хийлгэн амбулатороор үйлчлүүлнэ үү.  

Өвчтөний аюулгүй байдлын үүднээс эмнэлэг дотор хоол хийх боломжгүй. Харин хэвтэн эмчлүүлж буй тасаг бүрт бичил долгионы зуух байрлуулсан тул хоол халааж идэх боломжтой. Эмнэлгийн ойролцоох байранд хоолоо хийж идэх хэрэгслүүд бэлдсэн болно. Байр түрүүслэх талаар асуудлыг ОУ-ын харилцааны хэлтсийн координатораас лавлана уу.