Бусад

Нийт : 4
게시판 검색

Профессор болохын тулд АУ-ны Их сургуульд 6 жил сурдаг. Төгсөөд 1 жил интерн, 4 жилийн турш резидент, үүний дараа 2-3 жил докторантурт суралцан өөрийн мэргэжлийн чиглэл болон тохирсон клиникийн туршилт зэрэг хийн судалгааны үр дүнг тайлагнадаг. Ийнхүү профессор болохын тулд багадаа 12-13 жилийн турш анагаах ухааны эрдэмд суралцах хэрэгтэй болдог. Профессор болоход идэвхтэй эрдэм шинжилгээний ажил хийлсний дараа профессор болох эсэхээ шийддэг. Тиймээс профессор гэдэг нь их эмчээс дээгүүр зэрэглэлтэй арвин туршлагатай тул залуу эмч үзлэг хийсэн ч та санаа зовох хэрэггүй юм. 

Тиймээ. Солонгос Улсад мөн адил. Манай эмнэлэгтэй ижил Их сургуулийн эмнэлгийн  профессорууд их сургуульд анагаах ухааны ангийн оюутнуудад багшилдаг. Их сургуулийн эмнэлгийн профессорууд лекц уншин, дадлагаа их сургууль дээрээ хийж профессорын байр сууриа олохын тулд өөрийн мэргэжлийн салбартаа тохирсон туршлагын ажил зэргийг гадаадруу явж мэргэжил дээшлүүлдэг. Ийм тогтолцоотой байдаг тул маш олон  өндөр ур чадвартай профессорууд төрөн гардаг.      

Юуны өмнө бидний дутагдалтай талыг олж хэлсэнд баяралалаа. Манай эмнэлэг мэргэжлийн цэвэрлэгээний  байгууллагаар дамжуулан эмнэлгийг өдөрт 2 удаа цэвэрлэдэг. Амбулатор ба нэгдсэн шинжилгээний төвийн дутагдалтай хэсгийг анхаарлаа хандуулан шалгах болно. Бид өвчтөнүүдийнхээ тав тух, цэвэр байдлыг үргэлж эрхэмлэх болно гэдгээ амлаж байна.  

Сайн байна уу - "Аннёнг Хасэё", Баярлалаа - "Камса хамнида, Баяртай - Аннёхи Гесэё".  Манай ОУ-ын багийнхан Солонгост ирсэн үйлчлүүлэгчиддээ илүү тухтай байлгах үүднээс Солонгос хэл ба ойр орчны газрын зураг зэрэг танилцуулга бэлдсэн билээ. Манай цахим хуудаснаас татаж авах юм уу координатороос лавлан товхимол авч болно.