Буцаж ирсний дараа

Нийт : 2
게시판 검색

Шинжилгээний хариу гарахаас өмнө буцах болсон тохиолдолд координатор өвчтөний өмнөөс хариуцсан эмчээс өвчний онош болон хариу бичгийг авч өгч болно. Шинжилгээний хариу (биопси, рентген зураг, шинжилгээний хариу, магадлагаа зэрэг) авч таны цахим шуудангаар илгээх болно. Дээрх төлбөрийг буцахаасаа өмнө төлснийхөө дараа хариугаа авах боломжтой.

Эм бичүүлж авахад өвчтөний одоогийн биеийн байдал хамгаас чухал.  Жнь: Чихрийн шижин, цусны даралт, зүрх судасны эмгэг, эплипси зэрэг эмгэгтэй эмчлүүлэгчид тухайн оршин суугаа газрын эмчийн дүгнэлт хэрэгтэй ба энэ нь эм уухаас өмнө болон уусны дараах байдлыг хянах зорилготой юм. Цусны шинжилгээ зэрэг шаардлагатай шинжилгээг хийлгэн хариугаа илгээвэл хариуцагч эмчид дамжуулан эмийн жор бичүүлж авах боломжтой. Хэрвээ өвчтөний байдал сайжирч байгаа эмээ үргэлжлүүлэн уух хэрэгтэй гэж дүгнэвэл таны өмнөөс эм бичүүлэн нутаг буцаж буй хүнээр болон шуудангаар эмийг илгээх болно. Эмийг дахин авах бол эмээ дуусахаас өмнө шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэн урьдчилан явуулна уу. Эмээ авахын өмнө эмний болон эмчийн бүртгэлийн төлбөр төлж байж дараагийн жор бичүүлж авах боломжтой.