Солонгост байх хугацаандаа

Нийт : 8
게시판 검색

Тийм ээ, эмнэлэгтэй маш ойрхон газруудад бараа болон хүнсний их дэлгүүр, автобусны зогсоол, метроны буудал зэрэг үйлчилгээний газрууд байдаг. Эмнэлгийн урд талын метроны буудал нь Сөүл хот, Гангнам дүүрэг рүү холбогддог бөгөөд ойролцоох дэлгүүр лүү явахыг хүсвэл эмнэлгийн урдхан талд Хёндэй Лоттэ Их дэлгүүр, E-март зэрэг өргөн хэрэглээний дэлгүүр байрладаг. 

Сүн Чон Хян Сөүл эмнэлэг нь Дунгдэмун, Намдэмун, Mёнгдун, Итэвон зэрэг дэлгүүр явахад маш ойрхон. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Олон Улсын эрүүл мэндийн төвийн координатороос лавлана уу.

Тийм, Эмнэлгийн ойролцоо спа, усан парк, цэнгэлдэх хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн, дотор цанын бааз болон гольфын талбай байдаг. Мөн Эверленд цэнгэлдэх хүрээлэн ба Сүвон Хвасон зэрэг гадаад хүмүүсийн очих дуртай үзвэрийн газрууд олон байдаг. Аялалаар явах хүсэлтэй хүн 1 давхарын ОУ-ын төвд аялалын бүртгэлд захиалга өгч болно.

Тиймээ, боломжтой. Танд таалагдах олон хоол байгаа. Жнь: Солонгосын үндэсний хачир болох кимчи нь дэлхийд алдартай Солонгос орны төлөөлөл болсон хоол юм. Кимчи нь 180 орчим төрөлтэй, орцоосоо хамааран нэр амт нь өөр өөр байдаг. БНСУ-ын 10 мужид нэг төрлийн орцоор олон төрлийн янз бүрийн амттай кимчи хийдэг. Улаан өнгөтэй кимчинд улаан чинжүүний нунтаг хийж халуун амт оруулахаас гадна далайн гаралтай бүтээгдэхүүнийг хольдог. Цагаан өнгөтэй халуун биш кимчиг лийр ба цагаан манжингаар хийдэг. Солонгос хоол нь боловсруулах төрөл бүрийн аргуудтай байдаг учраас тухайн хүний хоолны зуршилд нийцүүлэн юу идэх хүсэлтэйгээсээ хамааран сонголтоо хийх боломжтой.

Ихэвчлэн гадаад хүмүүс үхрийн хавирганы ясаар шөл гаргаж хийдэг Калбитан ба чихэрлэг амталгаатай үхрийн махны хуурга болох Бульгуги-г санал болгож байна. Эмнэлгийн ойролцоо Солонгос үндэсний зоогийн газрууд олон байдаг.  

Ихэнх Солонгосчууд англиар сайн ярьдаг. Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт англи хэл нь заавал үзэх төрөлд ордог бөгөөд бага ангиас эхлэн ахлах анги хүртэл их сургуульд орохын тулд англи хэл үздэг. Тиймээс Солонгосчуудын англи хэл сайтай гэж хэлж болно.

Тиймээ байдаг. Долоо хоног бүр ээлжлэн Гёнгги аймаг болон Сөүл хотын аялалыг лхагва бямба гараг бүрт зохион байгуулж байна. Захиалгыг 1 давхрын ОУ-ын төвийн координарторуудаас лавлан аялалд бүртгүүлж үнэ төлбөргүй аялалын хөтөлбөрт хамрагдаж болно. Тогтсон аялалын хөтөлбөрөөр Сөүл хот ба Гёнгги аймгаар зугаалах ч улирал, цаг агаарын байдлаас хамааран далайн эрэг ба ургамлын хүрээлэн зэрэг өвөрмөц хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. 

Эмнэлгийн В1 давхарт SHINHAN банк байрладаг. Мөн эмнэлгийн ойролцоо бусад банкууд байдаг. Эмнэлэг доторх SHINHAN банк нь өглөө 9:00 - 16:00 цаг хүртэл ажиллаж бямба ням болон амралын өдрүүдэд амарна. 

Сүн Чон Хян эмнэлэгт урт хугацаагаар эмчилгээ хийлгэхээр ирсэн эмчлүүлэгчид орон сууцанд угаалга хийх боломжтой. Үүнээс бусад эмнэлгийн ойролцоох төлбөртэй угаалгын газрууд болон эмнэлэг доторх төлбөртэй угаалгын газраар үйлчлүүлж болно. Эмнэлгийн ойролцоо угаалгын газарт 1 удаад 5.000-10.000 вон орчим бөгөөд тухайн газар, угаах эд зүйлсээс хамаарна.

Эмнэлгийн ойролцоо явган явахад 10 орчим минутын зайтай Хятад, Япон болон төрөл бүрийн хоолны газар, ресторан, Солонгос болон олон үндэсний хоолыг идэх бололцоотой.