Эмнэлгийн тойм


   “Кёнги мужийн баруун бүсдээ хүнд хэлбэрийн эмгэгээр мэргэшсэн эмнэлэг”

Сүн Чон Хян Их сургуулийн Бүчон эмнэлэг





2001 онд байгуулагдсан Сүн Чон Хян Их сургуулийн харьяа Бүчон эмнэлэг нь Сүн Чон Хяны “Хүмүүний хайр” сэтгэлгээнд тулгуурласан цочмог болон хүнд хэлбэрийн өвчнийг анагаах их сургуулийн мэргэжлийн эмнэлэг бөгөөд судалгаа, боловсролоор дамжуулан улам эрчимтэй хөгжиж буй баруун бүс нутгийн төв эмнэлэг юм.


2019 оны байдлаар 31 тасаг, 19 тусгай төв үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ Инчон хотын (Инчон хот, Бүчон хот, Шихин хот) түргэн тусламжийн төвөөр томилогдон, эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай өвчтөнүүдэд үйлчилгээ үзүүлэх чиглэлд тэргүүлэх эмнэлгийн үүрэг гүйцэтгэж байна. 2021 онд Сүн Чон Хян Их сургуулийн харьяа Бүчон эмнэлэг үүсгэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ой болох гэж байна.


Цаашид бид олон тасгийн хамтарсан үзлэг болон мэргэшсэн төвийн эмчилгээг өргөжүүлэн эмчилгээ үйлчилгээг улам илүү хурдан шуурхай, мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж баруун бүсийн өвчтөнүүдийг эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх үүргээ улам сайн гүйцэтгэхийг зорьж байна.


 Нэмж дурдахад, бид 2019 онд БНСУ-ын био салбарын ирээдүйг хөтлөх Сүн Чон Хян Ирээдүйн анагаах ухааны төвийг нээн ажиллуулж байгаа бөгөөд энэ нь био үйлдвэрлэлийн судалгаа, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.


Сүн Чон Хян Их сургуулийн Бүчон эмнэлэг нь нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд бодитой хувь нэмрээ оруулж, "Өвчтөн төвтэй дэлхийн эмнэлгийн байгууллага", "Ирээдүйн анагаах ухааны үндэс суурь" болохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна.